"ONEDAY JOB"-ИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Огноо | Төлөв |
2020.06.08 | Батлагдсан |
2023.03.01 | Шинэчлэгдсэн |
"Вандэй Жоб" ХХК нь хөдөлмөрийн хувийн биржийг ажиллуулахдаа өөрсдийн вэбсайт болон мобайл аппликейшн (цаашид хамтад нь “Систем” гэх)-ыг ашиглах бөгөөд нэг талаас хөдөлмөр зуучлалын үйлчилгээ авч буй хуулийн этгээд (цаашид “Хэрэглэгч” гэх) болон нөгөө талаас ажил горилогч хувь хүн (цаашид “Ажил горилогч” гэх)-ий мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэгтэй бөгөөд бид Хэрэглэгч болон Ажилд горилогчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэж ажилладаг.
Энэхүү "Нууцлалын бодлого" нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловруулах, ашиглах үед дагаж мөрдөх баримт бичиг юм.
Нэг. Eрөнхий нөхцөл
1.1 Хэрэглэгч болон Ажил горилогч нь "Oneday Job" -ийн Системийг ашиглахдаа "Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна" гэх сонголтыг хийснээр "Oneday Job" нь таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрхтэй болно гэдгийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно.
1.2 Хэрэглэгч болон Ажил горилогч Нууцлалын бодлоготой танилцан хүлээн зөвшөөрч, Системд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү Нууцлалын бодлого нь хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хоёр. Мэдээлэл цуглуулах, хадгалах, боловсруулах
2.1 Хэрэглэгч нь Системийг ашиглах үед “Oneday Job” нь Хэрэглэгчийн оруулсан дараах мэдээллүүдийг хүлээн авч хадгална. Үүнд:
- 2.1.1 Байгууллагын нэр, регистрийн дугаар зэрэг Хэрэглэгчийн хувийн мэдээлэл;
- 2.1.2 Байгууллагын хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг холбоо барих мэдээлэл;
- 2.1.3 Байгууллагын аккаунт үүсгэх болон ороход ашигладаг мэдээлэл;
- 2.1.4 Ажил горилогчид тавигдах шаардлага, ажлын байрны мэдээлэл
- 2.1.5 Байгууллагын хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг холбоо "Oneday Job" -тэй холбогдох үед бидэнд өгсөн мэдээлэл;
2.2 Ажил горилогч нь Системийг ашиглах үед “Oneday Job” нь Ажил горилогчийн оруулсан дараах мэдээллүүдийг хүлээн авч хадгална. Үүнд:
- 2.2.1 Нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, зэрэг Ажил горилогчийн хувийн мэдээлэл;
- 2.2.2 И-мэйл хаяг, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг холбоо барих мэдээлэл;
- 2.2.3 Ажил горилогч аккаунт үүсгэх болон ороход ашигладаг мэдээлэл;
- 2.2.4 "Oneday Job" -тэй холбогдох үед бидэнд өгсөн мэдээлэл;
- 2.1.5 Цалин хүлээн авах дансны мэдээлэл;
2.3 Хэрэглэгч болон Ажил горилогч нь өөрийн бүртгэлийн тохиргоонд нэвтэрснээр 2.1-т мэдээллийг засах эсхүл устгах боломжтой.
2.4 Хэрэглэгч болон Ажил горилогч нь Системийг ашиглах үед "Oneday Job" нь тухайн Хэрэглэгчийн дараах мэдээллийг автоматаар цуглуулдаг. Үүнд:
- 2.4.1 Систем дээрх үйлдэл буюу Хэрэглэгч болон Ажил горилогчийн хайж буй, үзэж буй, ашиглаж буй мэдээлэл;
- 2.4.2 Хэрэглэгч болон Ажил горилогчийн IP хаяг болон интернэт үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ийн мэдээлэл;
- 2.4.3 Хэрэглэгч болон Ажил горилогчийн ашиглаж буй төхөөрөмжийн ID;
- 2.4.4 "Oneday Job" -ийн Систем дээр үзсэн мэдээллүүд (HTML хуудас, график гэх мэт);
- 2.4.5 Үйлдлийн системийн мэдээлэл, Хэрэглэгч болон Ажил горилогчийн Систем хийсэн үйлдлүүдийн мэдээлэл.
2.5 "Oneday Job" нь автоматаар цуглуулсан буюу 2.4-д заасан мэдээллийг Хэрэглэгч болон Ажил горилогчийн оруулсан буюу 2.1 болон 2.2-т заасан мэдээлэлтэй нэгтгэж боловсруулан, Ажил горилогчийг тохирсон ажлын байранд Хэрэглэгчид зуучлах ажлыг түргэн шуурхай хийхэд ашиглана.
Гурав. Цуглуулсан мэдээллийг ашиглах
3.1 "Oneday Job" нь цуглуулсан мэдээллээ Системээр дамжуулан зуучлалын үйлчилгээгээ явуулах, Хэрэглэгч болон Ажил горилогчид хариу өгөх, үйлчилгээгээ сайжруулахад ашигладаг.
3.2 "Oneday Job" нь Хэрэглэгч болон Ажил горилогчийн зөвшөөрөлтэйгөөр буюу Хэрэглэгч болон Ажил горилогч нь Системд бүртгүүлэхдээ"Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна"гэсэн сонголтыг хийснээр тухайн Хэрэглэгч болон Ажил горилогчийн мэдээллийг авч ашиглана.
3.3 "Oneday Job" нь Хэрэглэгч болон Ажил горилогчийн мэдээллийг дараах үйл ажиллагаанд ашиглана. Үүнд:
- 3.3.1 Системээр дамжуулан зуучлалын үйлчилгээг хэвийн ажиллуулах;
- 3.3.2 Хэрэглэгч болон Ажил горилогчтой холбоо барьж, харилцах;
- 3.3.3 Системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийх, сайжруулах, оновчтой болгох;
- 3.3.4 Цахим төлбөр тооцоо хийж, Хэрэглэгчээс хүлээн авсан цалин хөлсийг Ажил горилогчид шилжүүлэх;
- 3.3.5 "Oneday Job"-ийн зуулчлалын үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх, Системийг эвдлэх, урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх.
3.4 Хэрэглэгч нь Системд бүртгүүлж, өөрийн мэдээллийг "Oneday Job" -д өгөхийг зөвшөөрснөөр дараах үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой болно. Үүнд:
- 3.4.1 Ажлын зар оруулах;
- 3.4.2 Ажил горилогчийн оруулсан хувийн мэдээлэл, намтар, ажлын туршлагатай танилцаж, сонгон шалгаруулалт хийх;
- 3.4.3 Ажил горилогчтай чат ботоор харилцах;
- 3.4.4 Системээр ярилцлагын цаг товлох.
3.5 Ажил горилогч нь Системд бүртгүүлж, өөрийн мэдээллийг "Oneday Job" -д өгөхийг зөвшөөрснөөр дараах үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой болно. Үүнд:
- 3.5.1 Өөрийн хувийн мэдээлэл, намтар, ажлын туршлагыг Системд оруулж, сонгон шалгаруулалтанд оролцох;
- 3.5.2 Ажлын байрны зар харах, ажлын ярилцлаганд орох цаг товлох;
- 3.5.3 Цахим төлбөрийн системтэй холбогдон цалин хөлсөө хүлээн авах.
3.6 Хэрэглэгч болон Ажил горилогч нь Системд бүртгүүлж, өөрийн мэдээллийг "Oneday Job" -д өгөхийг зөвшөөрснөөр үйлчилгээг сайжруулахад дараах боломж бүрдэнэ. Үүнд:
- 3.6.1 Системийн үйлдэл ихтэй үйлчилгээг хялбарчлах;
- 3.6.2 Системийн ашиглалтын талаар дүн шинжилгээ хийх, дотоод тайлан гаргах;
- 3.6.3 Алдаатай эсвэл ашиглагдахгүй байгаа үйлчилгээг сайжруулах;
3.7 Хэрэглэгч болон Ажил горилогч нь Системд бүртгүүлж, өөрийн мэдээллийг "Oneday Job" -д өгөхийг зөвшөөрснөөр аюулгүй байдал, залилангаас урьдчилан сэргийлэхэд дараах боломж бүрдэнэ. Үүнд:
- 3.7.1 "Oneday Job" -ийн бодлогыг зөрчсөн, хууль бус байж болзошгүй үйл ажиллагааг илрүүлэх, судлах, урьдчилан сэргийлэх;
3.8 "Oneday Job" нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусад Хэрэглэгчид нарт болон Гуравдагч этгээдэд харуулахгүй бөгөөд тухайн Хэрэглэгч нь өөрийнхөө мэдээллийг бусад Хэрэглэгч болон Гуравдагч этгээдэд өөрөө илгээснээр тантай холбогдох боломжийг олгоно.
3.9 "Oneday Job" нь таны бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, таны мэдээллийг зохисгүй ашиглахаас хамгаалах арга хэмжээ авч хянана.
Дөрөв. Бусад
4.1 Хэрэглэгч болон Ажил горилогч нь хүссэн үедээ өөрийн профайлдаа хандах, мэдээллээ шинэчлэх, устгах боломжтой. Ингэхдээ өөрийн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан Системд нэвтэрч хүссэн өөрчлөлтийг хийнэ.
4.2 Хэрэглэгч болон Ажил горилогч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
4.3 "Oneday Job" нь Системийн үйлчилгээнд гарсан өөрчлөлтийг тусгахын тулд энэхүү Нууцлалын бодлогыг шинэчилж болно.
4.4 "Oneday Job" нь шинэчилсэн мэдээллийг хэрэглэгчдэд заавал мэдэгдэх үүрэгтэй байна.
Холбоо барих
Хувийн мэдээллийг хамгаалах бодлогын талаарх гомдол, хүсэлт, лавлагааг дараах хаягаар дээр хүлээн авна
Вандэй Жоб ХХК
Хаяг: 1203 тоот, Пийрл тауэр, Жуулчны гудамж-34, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Email:info@onedayjob.mn / Утас:7735-9999
Хүлээн авах цаг: Ажлын өдрийн 10:00~18:00
(Бямба, Ням, нийтийн амралтын өдрүүд зэргийг үл хамруулна.)